Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар 10 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийн танилцуулах “Засгийн газрын агентлагийн эрх
зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл”-өөр
чуулган эхэлнэ. Үүний дараа ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай “Үндэсний
үйлдвэрлэлийг дэмжих УИХ-ын тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах төсөл”
танилцуулах юм.

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар 10 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийн танилцуулах “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл”-өөр чуулган эхэлнэ. Үүний дараа ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих УИХ-ын тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах төсөл” танилцуулах юм. Дараа нь УИХ-ын гишүүн Н.Ганбямба гааль, Засгийн газар, дээд боловсрол, патентын тухай гээд нийт 17 зүйлийг оруулж ирэх аж. БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр Инноваци болон Шинжлэх ухааны, технологийн тухай хэд хэдэн зүйлийн төслийг танилцуулах юм. ХХААХҮ-ийн сайд Хүнсний тухай хуулийн шинэчилсэн төслийг танилцуулсны дараа БОАЖ-ийн сайд Л.Гансүх “Байгаль орчны бодлогын шинэчлэлийн стратеги батлах тухай” тогтоолын төсөл танилцуулах гэнэ. Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг “Монгол улсын төрийн захиргаа болон нийгэм, эдийн засгийн салбаруудад Европын холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг нэвтрүүлэх бодлогыг батлах тухай” тогтоолын төсөл танилцуулах юм. Мөн БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр “Монгол улсын төрөөс баримтлах соёлын бодлогыг шинэчлэн батлах тухай” тогтоолын төслийг тус тус танилцуулна. Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар “Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл анхны хэлэлцүүлэгт орох гэж байгаа юм.
Түүний дараа 15-н цагт ерөнхий сайд С.Батболд “Улаанбаатар хотын хүн амын эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг оновчтой болгох чиглэлээр хийж буй ажлын тухай мэдээлэх юм байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах дөрвөн хуулийн эцсийн найруулгыг сонсох ёстой. Үүнд:
1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль;
2. Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хууль;
3. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль;
4. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль.
Сэтгэгдэл (1)