Австралийн уул уурхайн "Xanadu mines" компани "Транс Монголиа" компанитай хамтран БНХАУ-д нүүрс экспортлохоор төлөвлөжээ. Тус компани Чойр дахь Нялгын ордыг эзэмшдэг билээ. Мөн "Xanadu mines""-ийн мэдэл дэх Галшарын нүүрсний ордын нөөцийг JORK хэмээх ангиллаар тогтоожээ. Өмнө нь уг ордын нөөцийг 70 сая тонн хэмээж байсан ч JORK ангиллаар тооцоход 170 сая тонн болж нэмэгдсэн аж. Уг ордод "Xanadu mines" компани хайгуулын гурван лиценз эзэмшдэг бөгөөд ордын нөөцийг тогтоохдоо "McElroy Bryan geological services" (MBGS) компанитай хамтран ажиллажээ. MBGS-ийн судалгаагаар Галшарын ордын нүүрсний нөөц 120 метрийн гүнээс эхэлж буй аж. Түүнчлэн Галшарын ордын дэргэд цахилгаан станц болон нүүрс шингэрүүлэх үйлдвэр байгуулахаар төлөвлөж байгааг компанийн гүйцэтгэх захирал Бриан Торнтон мэдэгдлээ.
Т.Хулан