
Өвөр Монголын кино уран бүтээлчид Ордос нутгийн монголчуудын зан
заншлыг харуулсан “Ордос хурим” хэмээх 20 ангит киноны зураг авалтаа
Ордосын Отгын өмнөт хошуунд хийж дуусгав. Энэхүү кинонд ордос ястаны 700
гаруй жил уламжлагдаж ирсэн зан үйлийн соёлыг анх удаа олон ангит
киноны хэлбэрээр үзүүлэх аж. Ордос ястан үндэстний соёл уламжлалын
онцлогоо хадгалан өвлүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргасны дүнд
Хятадын хэмжээний ардын соёлын “Хятад улсын Ордос соёлын нутаг”,“Хятад
улсын Ордос адуун соёлыг хамгаалах суурин”, “Хятад улсын Ордос хуримын
соёлын уламжлалын суурин” зэрэг хүндтэй цолоор шагнагдаж байсан билээ.

Өвөр Монголын кино уран бүтээлчид Ордос нутгийн монголчуудын зан заншлыг харуулсан “Ордос хурим” хэмээх 20 ангит киноны зураг авалтаа Ордосын Отгын өмнөт хошуунд хийж дуусгав. Энэхүү кинонд ордос ястаны 700 гаруй жил уламжлагдаж ирсэн зан үйлийн соёлыг анх удаа олон ангит киноны хэлбэрээр үзүүлэх аж. Ордос ястан үндэстний соёл уламжлалын онцлогоо хадгалан өвлүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргасны дүнд Хятадын хэмжээний ардын соёлын “Хятад улсын Ордос соёлын нутаг”,“Хятад улсын Ордос адуун соёлыг хамгаалах суурин”, “Хятад улсын Ордос хуримын соёлын уламжлалын суурин” зэрэг хүндтэй цолоор шагнагдаж байсан билээ.
Уг олон ангит киноны зохиолыг Отгын өмнөт хошуунд нутагтай зохиолч Жигдэн бичиж, кино найруулагчаар нь Ванцогдорж ажилласан байна.