Өнгөрсөн сарын 23, 24-ний өдөр Нийслэлийн хүүхдийн төлөө газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Хаяг тогтоох төв хараа хяналтгүй 157 хүүхдийг илрүүлж, 111-ийг нь гэр бүлд нь хүлээлгэн өгчээ. Нийт хүүхдийг эрүүл мэндийн шинжилгээнд хамруулж, бүртгэлжүүлсэн бөгөөд ажлын үр дүнг саяхан танилцуулсан байна. Хараа хяналтаас гадуур байсан хүүхдүүүдийн 152 нь долоогоос дээш насныхан байжээ. Мөн 127 нь эрэгтэй хүүхэд байсан гэнэ. Дийлэнх нь долоон сараас дээш хугацаанд тэнэж амьдарч байгаа бол 120 хүүхэд удаан хугацаанд хоол ундгүй явсан аж. 20 гаруй хүүхэд дотрын өвчтэй, есөн хүүхэд арьсны өвчтэй, гурав нь БЗХӨ-тэй, 30 хүүхэд сэтгэцийн өөрчлөлттэй гээд нийтдээ таван хүүхэд тутмын дөрөвт нь эрүүл мэндийн үйлчилгээ зайлшгүй шаардлагатай байсан гэнэ.
Бүх хүүхдийг зурагтай нь бүртгэлжүүлж, хувийн хэрэг нээсэн бөгөөд хүүхэд бүрийн хэрэгцээг тодорхойлох үнэлгээ хийжээ. Бүгдэд нь дулаан хувцас олгож, засаг захиргааны харъяаллыг тодорхой болгосон юм байна. Цаашид эдгээр хүүхдийн хамгааллын асуудлыг зургаан ТББ-тай гэрээгээр шилжүүлэн гүйцэтгүүлэхээр шийдвэрлэжээ. Хүүхдээ авахаар ирсэн эцэг эхчүүд болон асран хүмүүжүүлэгчдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгч ярилцсан байна. Энэ үеэр хүүхдүүд гэр бүл салалтаас болж орон гэрээ орхин явдаг нь түгээмэл ажигдлагджээ. Мөн 21 000 төгрөгөөс өөр орлогогүй учир хүүхдүүд нь хүссэн хүсээгүй тэнээд явдаг гэнэ. Тэнэмэл амьдралаас болж нийгэмд дайсагнасан үйлдэлтэй, эрх чөлөөтэй байхыг хүссэн төлөвтэй болсон байжээ.

Б.Ганбилэг