М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны
эрэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байруудыг эзэлсэн Г.Ариунбаатар, Э.Анхбаяр
нар өнөө өглөө эх орондоо иржээ. Амжилтаар дүүрэн ирсэн уран
бүтээлчдийг цагдаагийн “Сүлд” чуулгынхан угтаж авсан байна. Мөн гэр бүл,
найз нөхөд нь баярлан угтсан гэнэ.

М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны эрэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байруудыг эзэлсэн Г.Ариунбаатар, Э.Анхбаяр нар өнөө өглөө эх орондоо иржээ. Амжилтаар дүүрэн ирсэн уран бүтээлчдийг цагдаагийн “Сүлд” чуулгынхан угтаж авсан байна. Мөн гэр бүл, найз нөхөд нь баярлан угтсан гэнэ. Дуучид өглөөний 06:50-д “Чингис хаан” буудалд буусан бөгөөд Г.Ариунбаатарыг өглөөний найман цагт “Сүлд” чуулга нь албан ёсоор хүлээн авч хүндэтгэл үзүүлжээ.
Энэ жил болж буй М.И.Глинкийн нэрэмжит уралдааны эцсийн шалгаруулалтад 12 дуучин шалгарч, тэргүүн байраа тодруулдаг байсан гэнэ. Гэтэл энэ жилийн буюу 24 дэх удаагийн уралдаанд дуулаачдын чансаа, чадвар сайн байсан учир шилдгүүдийн тоог нэмж гуравдугаар шатанд 15 дуулаачийг оруулсан байна. Ингээд тэргүүн байрт Г.Ариунбаатар, дэд байрт Э.Анхбаяр шалгарсан юм. 1960-аад оноос хойш зохион явуулж буй энэ уралдаанд өнөө жил 20-иод орны 100 гаруй дуучин оролцсон бөгөөд Монголоос нийт таван дуучин орсон билээ.
Б.Ганбилэг