Олон улсын мэдээллийн “Reuters”, “Associated Press” агентлагууд ӨАБНУ-ын ерөнхийлөгч асан Нельсон Манделагийн гэрийг нууц камер ашиглан зургаан жилийн турш тагнаж байжээ. Энэ талаар ӨАБНУ-ын хэвлэлд бичсэнийг үзвэл Н.Манделатай хөрш суудаг орон нутгийн нэгэн томоохон омгийн ахлагч Нокванеле Бализулугийн байшингийн хананд уг камеруудыг байрлуулсан байна. Омгийн ахлагч үүнийг нотолсон боловч агентлагууд түүнд мөнгө төлдөг байсан эсэх талаар асуусан асуултад хариулаагүй аж. Цагдаагийнхан хоёр ч камер илрүүлсэн бөгөөд цаашид ч нууц камер гарч ирэхийг үгүйсгээгүй байна. Харин нэр бүхий хоёр агентлаг ийм үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрчээ. “Reuters” нэг камер суурилуулан ашиглаж байгаад түүнийгээ авсан гэсэн бол “Associated Press” орон нутгийн засаг захиргааны зөвшөөрлөөр омгийн ахлагчийн байшинд нэг л камер байрлуулсан гээд, гэхдээ Н.Манделагийн гэрийг тагнах зорилогогүй байсан гэжээ.
1994 онд ӨАБНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдож 1999 он хүртэл ажилласан Н.Мандела нас өндөр, бие тааруугийн улмаас олон нийтийн өмнө бараг гардаггүй бөгөөд 2011 оны зургадугаар сараас хойш эмнэлэгт хэвтэж байгаа юм.