Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дарагддаггүй дарангуйлагч Башар Ал Ассадын тухай 24 баримт

2014-1-27
0
ЖИРГЭХ
Гурван жил гаруй үргэлжилж, 130 гаруй мянган хүний амь насыг хохироосон Сирийн иргэний дайны галыг зогсоох нь дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод байгаа билээ.
Bashar_and_Asma_al-Assad    Гурван жил гаруй үргэлжилж, 130 гаруй мянган хүний амь насыг хохироосон Сирийн иргэний дайны галыг зогсоох нь дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод байгаа билээ. Дайны гол буруутан гэж нэрлэгддэг Сирийн удирдагч Башар Ассадын тухай 24 баримтыг хүргэж байна.

1.    Сирийн ерөнхийлөгч Башар Ассад 1965 оны есдүгээр сарын 11-нд Дамаскт мэндэлсэн.
2.    30 жилийн турш Сирийг удирдсан эцэг Хазеф Ал-Ассадыг нас барсаны дараа ерөнхийлөгчөөр сонгогдон, ажиллаж байна.
3.    Түүний эцэг нь ядуу гэр бүлд төрж өссөн бөгөөд 1970 оны Сирийн хувьсгалын үеэр намд байр сууриа бэхжүүлж, хожим нь ерөнхийлөгч болох эхлэлээ тавьсан билээ.
4.    Өдгөө гурван жил үргэлжилсэн Сирийн иргэний дайны гол буруутан гэж Барууны орнуудын үзэж буй энэ хүн ерөнхийлөгч болох хүртэл эцгийнхээ улс төр, цэргийн ажиллагаанаас ангид байжээ. Тэрээр 1988 онд Дамаскын их сургуулийг анагаах ухааны чиглэлээр төгсөж, армийн эмчээр ажиллаж байв.
5.    Хоёр ах Бассел, Махер болон эгч Бушра нараас илүү Башар төрд тохирох хүн гэж үзэн, эцэг нь суудлаа өвлүүлсэн нь гэнэтийн шийдвэр байлаа. Улс төрийн туршлага муутай түүнийг улс орноо удирдана гэдэгт ард түмэн итгэж яджээ. Гэхдээ тэрээр 1994 онд цэргийн академид элсэж, суралцан хурандаа цолтой болсон юм.
ASSAD
6.    2000 онд 97 хувийн саналаар, 2007 онд ямар ч нэр дэвшигчгүйгээр 97,6 хувиар ерөнхийлөгчөөр сонгогдож байв.
7.    Башар Ассадын гадаад бодлогыг Америк, Саудын Араб, Турк, Израйль улсууд хүчтэй шүүмжилдэг. Түүний удирддаг “Ba"ath” буюу Арабын социалист нам нь парламентыг хянаж, улс орноо удирддаг юм.
8.    Засгийн эрхийг авмагцаа Меззо шоронг хааж, хэдэн зуун улс төрийн хоригдлуудыг суллах зэргээр шинэчлэл хийж байсан ч 2012 оны долдугаар сард Ассад Хонконг, Оросын банкуудад 1,5 тэрбум долларын нууц данс эзэмшиж, татвараас зугтаасан нь илэрч, хөрөнгөө битүүмжлүүлж байжээ.
9.    Аж үйлдвэрийн салбарыг төр удирддаг, эдийн засгийн хязгаарлагдмал эрх чөлөөтэй Сири улсыг Башар Ассад 2015 он гэхэд газрын тос экспортлогч бус импортлогч болгохыг зорьсон юм. Энэхүү эдийн засгийн бодлого нь ээдрээтэй асуудлын нэг болдог.
10.    2008-2011 оны хооронд Башар Ассадын Засгийн газар жирийн иргэдийг тамлан зовоож, хөнөөсөн аймшигт мэдээллийг хүний эрхийг хамгаалагчид түгээсэн. Түүний харгис, хатуу бодлогыг эсэргүүцэж, 2011 онд эхэлсэн хөдөлгөөн иргэний дайн үүсэхэд нөлөөлсөн гэж үздэг.
11.    Хэдэн арван жилийн турш төрийн эрхийг гартаа атгасан Ассадын гэр бүл цэргийн хүчээр улс төрийн байр сууриа ганхахааргүй бэхжүүлж чадсан гэдэг.
12. Түүнийг Иракыг ноёрхож байсан Саддам Хуссейны дэглэмтэй харьцуулшгүй их хүчтэй удирдагч гэж үздэг.
13. Тэрээр 2001 онд Иракийг Америкийн холбоотнууд цэргийн хүчээр дайрсаныг хүчтэй эсэргүүцэж байсан хүмүүсийн нэг юм. Тиймээс ч Ассадыг үймээн самуун дэгдээж, Барууны орнуудын эсрэг халдлага үйлдэхээр завдсан гэж буруутгагдахад нөлөөлжээ.
14.    Башар Ассад ба түүний эхнэр Асма Ассад нар олон улсын тавцан дахь нэр хүндээ өсгөхийн тулд Америкийн пиарын фирмийг хөлслөн ажиллуулдаг байна.
15.    2011 оны нэгдүгээр сард Сирид улс төрийн шинэчлэл хийж, Ассадын ноёрхлыг устгаж, иргэний эрхийг хамгаалах тэмцэл өрнөснөөр, 130 мянган хүний амь насыг авч одсон иргэний дайны эхлэл болжээ.
16.    2011 оны гуравдугаар сарын 18-19-ний өдрүүдэд энгийн иргэдийн эсрэг цэргийн хүч ашиглаж, хүчирхийлэл газар авч эхэлсэн байна.
Bashar-Assad-and-generals-007
17.    Оны 5-6 сард барууны орнууд болон тэмцэгчдийн шахалтаар парламентын сонгуулийг дахин явуулж, жагсагчдыг гэртээ харихыг сануулсан ч энгийн иргэдийн эсрэг хүч хэрэглэхээ зогсоогоогүй билээ.
18.    Ингээд 2012 оны нэгдүгээр сарын сүүлд 5000 гаруй тэмцэгч Сирийн армийн дайралтад амиа алдсан гашуун түүх эхэлсэн юм.
19.    2012 оны хоёрдугаар сард Сири улс шинэ үндсэн хуулиа батлахаар 90 хувийн дэмжлэг аваад байсан ч Америк, Турк, Европын холбоо зэрэг бусад улс утгагүй зүйл гэж нэрлэжээ. Харин Орос улс барууны орнууд Сирийн дотоод асуудалд оролцож, хориг арга хэмжээ авахыг шүүмжилж байв.
20.    2013 оны нэгдүгээр сарын 6-нд зөрчил иргэний дайн болон хувирч, амиа алдагсдын тоо 20 мянгад хүрсэнийг зарласны дараа Башар Ассад “Сирийг там руу явуулж, хичээл заах гэсэн гадны улсуудын оролцооноос манай улс оронд зөрчил үүссэн” гэж зоригтой мэдэгдэн, дэлхий нийтийг цочроож байв.
21.    Үнэхээр Башар Ассадыг эсэргүүцсэн зөрчил Барууныхны ар тал болсон зэвсэгт бүлэглэл, босогчдын талын дайчид гэсэн хоёр хэсгийг бий болгож, тэдгээр нь хоорондоо зөрчилдөх болсон гэж ажиглагчид үздэг. Тэд Башар Ассад гэсэн ганцхан дайсантай мэт боловч, дайн доторх дайн гэгчээр олон жижиг бүлгүүд гарч ирсэн юм.
22.    2013 оны аравдугаар сард химийн зэвсгээ НҮБ-д хүлээлгэн өгсөний дараа “Нобелийн энх тайвны шагнал миний болох ёстой” гэж Башар Ассад хэлсэн юм.
23. Ассадыг 100 мянган хүний амийг авч одсон “алуурчин” гэж Барууныхан буруутгаж байхад, улс орноо гадныхны нөлөөнөөс аварч үлдэхийг хүссэн “Арабын хавар”-ын хамгийн “тэсвэртэй” улс төрч гэж сайшаах хэсэг ч бий. Ливи, Ирак зэрэг Арабын орнуудад хувьсгал өрнөж, удирдагчдийг нь зайлуулсан нь баялгаа гадныханд алдаж, өнөөг хүртэл энх тайван байдлыг олж чадаагүй байна.
24.    АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри  Башар Ассадыг “Терроризмын супер магнат” гэж нэрлэсэн билээ.
image

Гурван жил гаруй үргэлжилж, 130 гаруй мянган хүний амь насыг хохироосон Сирийн иргэний дайны галыг зогсоох нь дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод байгаа билээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • зочин (103.26.193.1)
    америк бол хий ардчилал ярьсан хамгийн хорон санаатай муухай ард түмэн.Тэд оорсдод нь ашиггүй муу,ашигтай бол сайн гэж ярьдаг жинхэнэ хувиа хичээсэн ард түмэн юм байна. Бид ч гэсэн зайгаа барьж байхад гэмгүй.Биднийг хагаралдуулж чадах улс гэдгийг яс махандаа шингээж байхад буруудахгүй шүү. Анхаар,ард түмэн ?
    2014 оны 08 сарын 02 | Хариулах
  • Dondog (103.26.193.7)
    Amerikiin nuuree buuruulsan,gancaar delxiig noyoloh gesen xoron sanaatai ,Gitlereees ch dutaxgui oi gutam bodlogig delxiin ard tumen medeh yostoi. Amerikchuud delhiiin olon ulsig dotroos xargalduulan suitgex bodlogig delxiin ard tumen bedeh yostoi.
    2014 оны 08 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.179.29.113)
    Энд коммент бичсэн хүмүүст талархаж байна бас сэтгэл ханамжийг мэдэрлээ. Монголчууд хэн нэгний башир залинд амархан автагддагүй л байвал сайн байна. Ингэснээрээ бид л хожно. Амжилт
    2014 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.179.29.113)
    Манай Монголчууд нэг үеэ бодвол Америкийн худал хуурмагийг ойлгодог болжээ. Эд нарын муу гээд байгаа хүмүүс нь дийлэнхидээ эх орныхоо төлөө худалдагдаагүй хүмүүс байж таараад байгаа. Дур зоргоор нь аашлуулаагүйн төлөө тэд Путиныг ч муу хүн болгож амжаад байгаа. Ингээд бодоход эд нарын улыг долоочих гээд байгаа манай Элбэгдорж хэр сайн хүн юм бол оо
    2014 оны 04 сарын 05 | Хариулах
  • зочин (202.179.7.6)
    Монгол улс одоогийн энэ их баялагтайгаар сири ливи ирак хавьцаа байсан бол бас л АНУ ахын хүчээр цуст дайны талбар болох байсан байхдаа Монголчууд Монголоо хядаад л Америик болон барууныхан баялагын дээрэмдээд л
    2014 оны 02 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.26.194.161)
    Neg talda ene hvni zow
    2014 оны 01 сарын 27 | Хариулах
  • зочин (103.11.194.226)
    Асад үнэхээр ухаалаг чадалтай юм гурван жил тэсэж одоо бараг өөрийн талдаа эргүүлж чадах байх. америк европынхон ийм л улсууд. Хаана өнгөтэй өөдтэй баялаг байна тэрэнлүү нь шунаж ард түмнийг нь хоёр хувааж террористуудаараа жирийн иргэдийг алуулдаг. бүх бурууг удирдагчид нь чихдэг.Одоо тэр Ливийг хар л даа удирдагчааа авч хаяад сайжирсан нь хаа байна. Нөгөө Америк туслаж байгаа нь хаа байна
    2014 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (49.0.133.147)
    negen tsagt bid syriig dovtolj baisan barag ter ueiin amerik yumu da
    2014 оны 01 сарын 27 | Хариулах
  • bg (124.158.104.24)
    Сири амархан хоол бишээ
    2014 оны 01 сарын 27 | Хариулах
  • зочинф (202.70.42.26)
    Хүн амийнхан 80 хувь нь бидний мөрөөдөөд байдаг орон сууц хаусанд амьдардаг дотоодийн нийт бүтээгдэхүүний орлого нь 60 хувиас хол давсан нэг хүнд оногдох хэмжээ нь 7500 доллороос дээшээ тогтмол өсөж байсн ийм л мундаг орон байсан. Гэвч АМЭРИК , ЕВРОПИЙН ХОЛБОО г.м зүгээр байж чадахаа байчихсан хорлон сүйтгэгчид энэ улсыг ямар болгоод байгааг бид одоо яруу тодоор харж байна.
    2014 оны 01 сарын 27 | Хариулах
  • Altan ord (92.19.99.142)
    Medee anduuragdsan yumuu eswel hudlaa.Assad sunnit bish Shia ursgaliinh ba Shia Iran bas iraquud tuund ooriin ard tumniig yalanguya sunnituudiig horoolgohoor tsereg zevsgiin tuslamj uzuuldeg.
    2014 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.26.193.28)
    Сири бол Америк Оросын байлдааны талбар юм Саудын Арабын шашинжсан төр Дэлхийн стандарт болсон шашнаас ангид төртэй Сирийн хоорондох тэмцэл Исламын шийт суннит урсгалуудын хоорондох дайн юм Жижиг улсад ерөнхийлөгчийн засаглал гадны түрэмгийлэлд хэврэг гэдгийг Сири харуулсан Башар Асад Ливийн Каддафи Иракийн Саддам Хуссейнээс нэлээн ухаалаг хүн гэдгээр ялгардаг Үүний хүчинд 3 жил тэсэж бна
    2014 оны 01 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 71 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
    15 мин
  • Ц.Сандаг-Очир: "Оюутолгой" компани ус бохирдуулсан төлбөрөө нөхөн төлөх нь зүйтэй
    1 цаг 27 мин
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
    1 цаг 38 мин
  • АНУ хантавирусын дэгдсэн "MV Hondius" хөлөг онгоцноос иргэдээ авахаар болжээ
    1 цаг 48 мин
  • АНУ-д FDA амттай цахилгаан тамхи худалдаалахыг зөвшөөрлөө
    2 цаг 54 мин
  • Барилгын салбарын 100 жилийн ойн туг орон даяар аялж байна
    2 цаг 55 мин
  • Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна
    3 цаг 12 мин
  • "Денвер" олон улсын нисэх буудлаас хөөрөх гэж байсан онгоц явган хүнийг мөргөн хөнөөсөн хэрэг гарчээ
    3 цаг 17 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ
    3 цаг 57 мин
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
    4 цаг 16 мин
  • АНУ-ын Техас мужид хэт халалтын улмаас зургаан хүн вагонд нас барсан байдалтай олджээ
    4 цаг 26 мин
  • Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч А.Амартүвшингийн ХОМ
    4 цаг 28 мин
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
    4 цаг 34 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    4 цаг 53 мин
  • Намын бүлгүүд хуралдана
    5 цаг 1 мин
  • Монголбанк “Бүх нийтээр мод тарих өдөрлөг”-т оролцлоо
    5 цаг 12 мин
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
    5 цаг 18 мин
  • Хотын нэгдүгээр орлогчоор А.Амартүвшинг, хоёрдугаар орлогчоор Г.Жаргалсайханыг томилно
    5 цаг 19 мин
  • Дональд Трамп, Ши Жиньпин нар уулзаж эдийн засаг, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэнэ
    5 цаг 44 мин
  • Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
    6 цаг 9 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК