Арабын нэгдсэн улсаас Бангладешд цагаачлан амьдарч байгаа 23 настай залуухан эмэгтэй Хава Ахтер Жуйг сургуульд сурах хүслийнх нь төлөө шийтгэж, баруун гарын хуруунуудыг нь нөхөр нь тасджээ. Түүний нөхөр 30 настай Рафигул Ислам урьд нь шоронд хоригдож байсан, гэмт хэрэгт байнга холбогддог нэгэн аж. Ямар нэгэн боловсрол эзэмшиж байгаагүй нөхөр нь эхнэрээ сургуульд явна гэхэд нь уурлаж, хуруунуудыг нь тасдсан тул тэрээр зүүн гараараа юм бичиж сурах хэрэгтэй болжээ. Тэрбээр “Би хэзээ ч сурч, боловсролтой болохын төлөө хуруугаа золиослоно гэж бодож байсангүй. Зүүн гараараа бичиж сурна гэдэг хүнд байна” гэж ярьсан байна. Хүний эрхийн байгууллагын ажилтнууд үүнд ихээхэн дургүйцэж нөхрийг нь цагдаад өгчээ. Өнгөрсөн зун их сургуулийн багш нарын чөлөөт лекцэнд суусан эмэгтэйчүүдийг зодож, нэгнийх нь нүдийг сохолсон хэрэг гарсан. Үүнд Рафигул Ислам сэжигтнээр татагдан шалгуулж байжээ.

