Өнөөдөр ЭМШИУС-ийн эрдмийн зөвлөл хуралдаж УИХ-ын гишүүн
Г.Баярсайханд “Хүндэт профессор” цол олголоо. Эрдмийн зөвлөлийн хурлаар
шинээр эрдмийн зэрэг хамгаалж байгаа эрдэмтэн, судлаачдын цолыг олгожээ.
Энэ хүмүүс судалгаа, шинжилгээний ажлаа хийж горилсон цол зэргээ авч
байгаа бол УИХ-ын гишүүнд дараах шалтгаанаар “Хүндэт профессор” цол
олгосон аж.

Өнөөдөр ЭМШИУС-ийн эрдмийн зөвлөл хуралдаж УИХ-ын гишүүн Г.Баярсайханд “Хүндэт профессор” цол олголоо. Эрдмийн зөвлөлийн хурлаар шинээр эрдмийн зэрэг хамгаалж байгаа эрдэмтэн, судлаачдын цолыг олгожээ. Энэ хүмүүс судалгаа, шинжилгээний ажлаа хийж горилсон цол зэргээ авч байгаа бол УИХ-ын гишүүнд дараах шалтгаанаар “Хүндэт профессор” цол олгосон аж. Тэрбээр Монгол улсын дээд боловсрол болон эрүүл мэндийн эрх зүйн орчныг боловсронгуй болгоход хувь нэмэр оруулсан бөгөөд ЭМШИУС-ийн төгсөгчийн нэр хүндийг өндөрт өргөж яваа нэгэн гэжээ. Ийм учир энэхүү байдлыг нь үнэлж Хүндэт профессор болголоо.
Г.Баярсайхан ЭМШИУС-ийг 1997 онд Анагаах ухааны их сургууль нэртэй байхад нь хүний их эмчийн мэргэжлээр төгсөж байжээ.
Б.Болдсүх