Өчигдөр Улсын ерөнхий прокурорын газрын өмнө МАХН-ын дэмжигчид, гишүүд цугларч 14 хоногийн хугацаа нь хэтэрчихсэн байгаа шаардлагынхаа хариуг авахаар жагслаа. Гэвч УЕПГ хаалгаа дотроос нь түгжиж, төрийн тусгай хамгаалалтын ажилтныг гаднаа зогсоосон байв. Уг шаардлагад МАХН-ын залуу гишүүд, дэмжигчдийг нэг нэгээр нь хууль бусаар баривчлахыг оролдож байгааг зогсоож, эрхийг нь хамгаалж өгөхийг хүсчээ. Мөн МАХН-ын дарга Н.Энхбаярын туслах Б.Тулгыг хууль бусаар баривчилсан прокурор, мөрдөн байцаагч нарыг шалгаж өгөхийг хүссэн байна. Гэсэн ч хариу өгөх ёстой хуулийн хугацаа нь дуусчихаад байхад УПЕГ, Нийслэлийн прокурорын газар хариу өгөхгүй, хоёр тийш явуулсаар байгаа тул жагсаж байгаа аж. Гэхдээ тэд бухимдлаа гэж орилж, хашгирсангүй харин “Халуун элгэн нутаг”, “Хэрвээ муухай амьдарч байвал бүгдийг хий...” гэх зэргээр дуулж байлаа. Ная орчим хүн хэдэн цаг гадаа зогссоны эцэст нэг цагдаа ирж “Та нарын хариуг өгөхгүй боломжгүй. Энэ асуудал НПГ руу шилжсэн” гэсэн хариу хэлсэн юм. Тиймээс тэд НПГ руу уриагаа барин дуу аялсаар явлаа. Харин энд цугласан хүмүүс “Хэвлэл мэдээллийнхэн бидний жагсаалыг хэтэрхий улс төржүүлж, Н.Энхбаяр, Ц.Нямдорж хоёрын нэртэй холбоод байх юм. Бид өөрсдийнхөө төлөө ингэж зогсож байна” хэмээн бухимдаж байв. Ямартай ч өчигдөр ажлын цаг буюу 16-17 цагийн хооронд УПЕГ-ын үүд цоожтой байлаа.

МАХН-ын гишүүн Энхбаатар: Миний утсыг тагнуулынхан чагнаж байгааг үгүйсгэхгүй
- Та бүхэн ямар асуудлаар энд жагсаж байгаа юм бэ?
- Бид ямар нэг үймээн шуугиан үүсгэхгүй, зүгээр л шаардлагынхаа хариуг авах гэж ирсэн. Гэтэл ингээд хаалгаа түгжээд тусгай хамгаалалт гаргачихдаг нь ямар учиртай юм бэ? Хуулийн дагуу бол 14 хоногийн дотор шаардлагад ямар нэг хариу өгөх ёстой. Хугацаа нь дуусаад дөрөв хонож байна. Бид өөрсдийнхөө үзэл бодлын төлөө жагсаж байна аа гэхээр улс төр ярихгүй, хууль ярина гээд байх юм. Тэгээд тэр хэрэгжиж байгаа хууль нь хаана байна аа. Одоо УПЕГ-ын хаалгыг дотроос нь цоожилчихсон тав, зургаан тусгай хамгаалалтынхан сууж байна. Манай төр ийм мундаг болчихсон юм уу? Бид энэ газрын хэвийн үйл ажиллагааг алдагдуулаагүй. Хариугаа авъя гээд л зогсож байна. Энэ сарын 12-нд хариугаа өгөх ёстой байсан. Дөрвөн удаа ирээд тав дахь дээрээ арай гэж шаардлагаа өгсөн.
-Ямар шаардлага хүргүүлсэн юм бэ?
- Манай намын хэсэг хүмүүсийг хүчээр баривчлах гэж оролдлоо шүү дээ. Жагсаал хийж байгаа хүмүүсийг баривчлах гэж оролддог, хувцсыг нь урдаг, сэжигтэн, гэмт хэрэгтэн гэж байцааж байна. Өнөөдөр буруутан нь тодорхой маш том хэргүүд сонин хэвлэлээр гараад шийдэгдэхгүй байгаа. Тэр хүмүүст хууль яагаад үйлчилдэггүй юм бэ? Үзэл бодлоо илэрхийллээ гэж янз бүрийн хэрэг тулгах гээд байна шүү дээ.
-Та нарын жагсаал МАХН-ын дарга, ХЗДХ-ын сайд нарын асуудлтай холбоотой гэж хүмүүс ойлгоод байгаа?
- Н.Энхбаяр гэдэг нэг хүн, би ч бас нэг хүн. Бид нарыг мөнгө авсан, захиалгаар зогсож байна гэж бичээд байх юм. Үгүй шүү дээ. Миний амьдралд шударга бус юм зөндөө байгаа болохоор чимээгүй байх арга үнэндээ алга. Одоо МАХН-ын дөрөв, таван хүнийг барьж, байцааж байна. Ингээд жагсаж байхад цагдаа нар энгийн хувцастай тагнаад бичлэг хийдэг.
- Та яаж мэдэж байгаа юм бэ?
- Манай намын нэг залууг байцаахдаа чи ингэж, тэгж анхнаас нь явсан байна лээ гэж бүх оролцсон жагсаал, цуглааныг нь мэдчихсэн байсан. Хашааных нь гадна, дотно энгийн хувцастай цагдаа нар нуугдчихсан хэн, яах нь вэ гээд хараад зогсож байдаг. Цугларсан хүмүүст хариуг нь өгөхгүй албаар бухимдуулж байгаад хүмүүс уурлаад эхлэхээр нь энд тэндээс камертай хүмүүс гараад ирнэ. Тэнд камер барьсан цагдаа байгааг өөрөө харж байгаа биз дээ. Тэгээд албаар хүмүүсийг бухимдуулчихаад цагдаа руу дайрч байна гээд зураг аваад, бичлэг хийгээд байдаг юм. Юу ч хэлэхгүй гээд хаалга үүдээ цоожилчихоор хүмүүс бухимдана, хамгаалалтынхан руу дайрна. Гэхдээ энэ хүмүүс ч бас тушаал биелүүлж байгаа хүмүүс. Үг дуугарах эрхгүй нь мэдээж л дээ.
- Таныг ямар нэгэн байдлаар дарамталсан уу?
- Миний утас саяхнаас нэлээн удаан дуудаж байгаад авдаг, заримдаа ярьж байгаад тасарчихдаг болсон. Тэгсэн нэг таньдаг холбооны инженер залуу “Утасны сүлжээг хоёр салаалж, хуваахаар ингээд байдаг юм” гэж байна. Тэгэхээр миний утсыг ч гэсэн тагнаж байгааг үгүйсгэхгүй. Ах нь Солонгост олон жил ажиллаж байгаад ирсэн. Ирээд нутгаа ямар муухай, амьдрахад хэцүү болсныг хараад гутарсан. Улс төрийн хүрээлэлд таньдаг, мэддэг хүн ч байхгүй. Өөрийнхөө амьдралыг болгоод явсан хүн учраас авлигачин гэж хэлж чадаж байгаа юм.
- Хүргүүлсэн шаардлагын агуулгаас болж хариу өгөхгүй байгаа юм биш үү?
- Харин тийм. Хариу өгч чадахгүй болохоор бүгчихэж байхгүй юу. Хууль бус юм чинь яах юм бэ? Эхлээд Ц.Баянсэлэнгэ гэдэг эмэгтэйг хүчээр авч явах гээд чадаагүй. Тэгээд ямар ч мэдэгдэл өгөөгүй байж чамайг маргааш 30-40 цагдаатай ирж барилаа шүү гэж сүрдүүлсэн. Бодит байдал ийм л байна. Хамгийн гол нь энэ хүмүүс ямар хэрэг тарьсан нь ойлгомжгүй байна. Ц.Баянсэлэнгийг хүчээр авч явах гэсэн бичлэг нь бидэнд байгаа. Түүнийг нэг ч телевиз гаргахгүй, буруу талаас нь харуулаад байна. Тийм болохоор бид үнэнийг хэлж чадахгүй, дотроо хагараад байгаа юм.

Б.Баяр