Өнгөрсөн оны
хамгийн шилдэг арван хоолыг Америкийн "Форбс" сэтгүүл танилцууллаа. Шилдэг хоолны жагсаалтыг монгол гүүний айраг тэргүүлсэн байна. Энэ мэдээг дуулсан солонгосчууд дургүйцэн, хэн энэ шийдвэрийг гаргасан талаар мэдэхээр ажиллаж байгаа гэнэ. Тэд өөрийн үндэсний хоол болох кимчиг тус
жагсаалтанд ороогүйд ийнхүү дургүйцсэн аж. Дэлхийн шилдэг арван хоолны хоёрдугаарт
“Халим загасны махыг дарж хийсэн "хакал” хэмээх хоол орсон бол дараагийн байранд архинд бүтэн могой
хийж боловсруулсан могойн архи, галууны дэгдээхэй болох дөхсөн чанасан өндөг, хонины толгойгоор
хийсэн хоол зэрэг есөн орны хоол багтсан байна. Энэ бол америкчууд өөрсдийн онцлогтоо тохируулан бий болгосон дэлхийн шилдэг 10 хоолны жагсаалт болно.
Т.Хулан
Сэтгэгдэл (2)