
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган 2008 онд Бээжингийн олимпт аваргын алдарт хүрснээс хойш анх удаа том ялалт авч байна. 60 кг жингийн энэ ялалтаа илт давуу байдлаар тоглож хүртсэн юм. Тухайлбал Казахстаны тамирчинг 12:2, Узбекстаны тоглогчийг 12:8, БНХАУ-ын боксчинг 12:3 харьцаагаар ялж төгсгөлийн шатанд Казахстаны тамирчинг 14:10 харьцаатай хожиж алтан медальд хүрсэн юм. Тэрбээр бэртлийн улмаас улсын аваргын тэмцээнд ч орж чадаагүй байсан билээ.
Олимпийн боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Ганзориг, дасгалжуулагч Р.Сайнбилэг нарын ахалсан шигшээгийн долоон тамирчин Казахстаны багтай хамтарсан бэлтгэл хийхээр арванхоёрдугаар сарын эхээр явсан. Тэд оны өмнөхөн эх орондоо эргэн ирэх юм.
Б.Ганбилэг