Дэлхийн хэмжээний аварга шалгаруулах тэмцээнүүдээс медаль хүртсэн 61
тамирчин, 28 дасгалжуулагчид мөнгөн шагнал олгохоор боллоо. Энэ жил
кикбокс, чөлөөт бөх, самбо, сонирхогчийн шатар, мутай бокс, жиу жицу
бөх, таеквондо, жүдо бөх, хөнгөн атлетик, буудлага, кудо бөх зэрэг олон
төрлийн тэмцээнээс нийт 16 алт, 29 мөнгө, 40 хүрэл медалийг эх орондоо
авчирчээ.

Дэлхийн хэмжээний аварга шалгаруулах тэмцээнүүдээс медаль хүртсэн 61 тамирчин, 28 дасгалжуулагчид мөнгөн шагнал олгохоор боллоо. Энэ жил кикбокс, чөлөөт бөх, самбо, сонирхогчийн шатар, мутай бокс, жиу жицу бөх, таеквондо, жүдо бөх, хөнгөн атлетик, буудлага, кудо бөх зэрэг олон төрлийн тэмцээнээс нийт 16 алт, 29 мөнгө, 40 хүрэл медалийг эх орондоо авчирчээ. Хамгийн сүүлд Казахстанд болсон боксын тэмцээнээс хоёр алт, хоёр хүрэл медалийг Э.Бадар-Ууган, П.Сэрдамба тэргүүтэй тамирчид хүртээд байгаа билээ. Одоогийн байдлаар олимпийн тэмцээний найман эрх, параолимпийн эрхийг есөн тамирчин аваад байгаа юм.
Б.Ганбилэг