Улсын ерөнхий прокурорын даалгавраар сэргээн шалгасан “Долдугаар сарын 1”-ний хэргийг яллах дүгнэлт үйлдэн Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ. Үймээний үеэр буудах тушаал өгсөн хэмээн буруутгагдаад буй цагдаагийн экс дарга нар, мөн хохирогчдын ар гэрийнхэн хавтаст хэрэгтэй танилцаж дууссан байна. Цагдаагийн экс дарга нарыг Эрүүгийн хуулийн 294.2-т зааснаар ”Захирагч эрх мэдэл албан тушаалынхаа байдлыг урвуулан, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс онц их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол 5-10 жилийн хорих ялаар шийтгэх аж. Энэ нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй зүйл анги гэнэ.
Б.Чимэг