Монгол бөхийн түүхэн дэх уул тайлгын буюу арван засгийн
наадмыг орлох цуврал барилдааны нэг Баянзүрх хайрханы хишиг барилдаан Монгол
бөхийн өргөөнөө эхлэлээ. Барилдаанд МУ-ын арслан Г.Эрхэмбаяр, МУ-ын
харцага Д.Батболд, Ц.Содномдорж, Ө.Даваабаатар, Ө.Бат-Орших, МУ-ын начин
Ц.Лхагвасүрэн, Б.Бадам-Очир, Цогзолдорж, Баярмагнай, П.Ганхүү, Л.Гантулга,
Н.Батзаяа, Ч.Баянмөнх, Б.Батмөнх, Б.Сангисүрэн, Ц.Одбаяр нарын тэргүүтэй
бөхчүүд зодоглохоор хүрэлцэн иржээ. Цагаан сарын барилдаантай дүйцэх эл барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит
256 бөх зодоглодгоороо онцлогтой юм.
Т.Хулан