Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Архигүй Монголын төлөө хамтдаа” уриалгыг хэрэгжүүлэх аяны хүрээнд Баянзүрх дүүрэг “Архигүй дүүрэг” болох зорилт тавьж дүүргийн Засаг дарга Б.Батзоригийн санаачилгаар “Архидалтын эсрэг” аян зарлажээ. Аяны хүрээнд нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөлтэй газрууд болох баар, ресторан болон найман нэрийн дэлгүүрүүдийг 24 цагаас хойш согтууруулах ундаа зарахгүй байх, 21 нас хүрээгүй хүнд архи, тамхи худалдахгүй байх шаардлагыг тавьж, шалгалт зохион байгуулж байгаа аж. Шалгалтаар зөрчил илэрсэн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах арга хэмжээ авчээ. Мөн “Архигүй дүүрэг” болох зорилтынхоо хүрээнд 2012 оныг угтах шинэ жилийн баяраа архигүй тэмдэглэх шийдвэр гаргасан байна.
Б.Чимэг
Сэтгэгдэл (1)