Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хуулийн 20 жилийн ойг тохиолдуулан Хан-Уул дүүргийн ИТХ-ын ажлын алба, Засаг даргын Тамгын газар хамтран дүүрэгт оршин сууж, амьдарч ажиллаж байгаа Ардын их хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Уг хүндэтгэлийн арга хэмжээнд 1992 оны Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцсан Ардын уран зохиолч С.Сүрэнжав, Ц.Адъяасүрэн, Н.Жанцан нарын депутатууд оролцлоо. Энэ үеэр ИТХ-ын ажлын алба, Засаг даргын Тамгын газрын төлөөлөл ахмад депутатууд Үндсэн хуулийн үзэл баримтлал, түүний ач холбогдол хэрэгжилтийн талаар санал солилцож, гарын бэлэг гардуулсан байна. Мөн энэхүү ойг тохиолдуулан дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын 11-р ангийн сурагчдын дунд “Үндсэн хууль түүний ач холбогдол” эссэ бичлэгийн уралдааныг зарлаж 30 материал ирүүлснээс 1-р байрыг 60-р сургуулийн сурагч З.Лхамноржмаа, 2-р байрыг 32-р сургуулийн сурагч Хонгорзул, 3-р байрыг 34-р сургуулийн сурагч Т.Мичидмаа нар тус тус эзэлж Засаг даргын Тамгын газрын шагнал хүртлээ.
Б.Чимэг