Маргааш 11:00 цагт Ардчилсан хувьсгалын
ахмад зүтгэлтнүүдийн түр зөвлөл хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийхээр болсон
байна. Тэд ардчилсан намынхан өөрсдийг нь одон тэмдэг мэтээр хуурч өнөөдрийг
хүрсэнд залхаж бослого гаргахаар болсон гэдгийг мэдэгдэх аж. Тэд 1990
оны хувьсгалд эрүүл мэнд, амь нас, ар гэрээ золиослон байж тэмцэж байсан ч өнөөдөр ядруухан амьдарч байгаа юм байна.
Тиймээс тэдний өмнөөс улс төрд суусан
намын нөхдөөсөө төрийн халамжаас эхлээд олон зүйлийг шаардах юм байна. Мөн
ардчилсан намын эрх баригчдад хэлж сануулах сонирхолтой баримтууд ч байгаа аж.
Т.Хулан