Уул уурхайн есөн компани, таван ШТС-ын үйл ажиллагааг зогсоожээ
Өмнөговь аймгийн Онцгой байдлын хэлтсийнхэн тус аймагт үйл ажиллагаа явуулдаг 705 байгууллага, аж ахуй нэгжийг шалгасан байна
Өмнөговь аймгийн Онцгой байдлын хэлтсийнхэн тус аймагт үйл ажиллагаа явуулдаг 705 байгууллага, аж ахуй нэгжийг шалгасан байна. Шалгалтын үеэр 554 зөрчил илрүүлж, 14 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоон, 15 сая 260 мянган төгрөгийн торгууль ноогдуулжээ. НИК, “Магнай трейд” “Ариун сан” “Чинхау МАК” “Шунхлай”-ийн ШТС нь галын аюулгүйн дүрмийг зөрчиж ажиллаж байгаа тул ажлыг нь зогсоосон байна. Мөн Өмнөговь аймагт уул уурхайн олборлолт явуулдаг компаниудыг шалгахад бараг бүх компани галын аюулгүйн байдлын дүрмийг зөрчин ажилладаг болохыг шалгалтаар тогтоожээ. “Арвин хишиг” ХХК гэхэд л гэр кэмпүүдээ хооронд нь хэт ойрхон байрлуулсан бөгөөд гал унтраах анхан шатны ч багажгүй байсан байна.
Т.Хулан