Видео тоглоом үйлдвэрлэгч “Gate Five” компани дуучин Бейонсег гэрээгээ
зөрчсөн хэмээн шүүхэд
өгчээ. Бейонсе “Starpower” нэртэй бүжгийн шинэ тоглоомыг
бүтээхэд хамтарч ажиллахаар тохиролцсон байсан ч
татгалзсан байна. Дуучин бүсгүй гэрээгээ зөрчсөны улмаас компани
хоосорч дампуурсан ба 70 ажилчин нь ажлын байргүй болжээ.
Хуульчид компанийн санхүүгийн алдагдлыг 100 сая доллараар үнэлж байгаа ба хохирлыг Бейонсегээр төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан
байна. Хэрвээ шүүх Бейонсег буруутай гэж тогтоовол дуучин бүсгүй 100 сая
долларын алдагдлыг нөхөн төлөх юм байна.
Т.Хулан