Чехийн ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг, тус улсын анхны ерөнхийлөгч Вацлав Хавэл Ням гарагт 75 насандаа таалал төгсөв. Түүний нас нөгчсөнийг хувийн туслах Сабина Данкакова нь албан ёсоор мэдэгдсэнийг Чехийн төв телевиз дамжуулж “Reuters” агентлаг уламжилжээ.
Жүжгийн зохиолч мэргэжилтэй Вацлав Хавэл Чехословак улс дахь Зөвлөлтийн дэглэмийг эсэргүүцэгч хөдөлгөөний нэг удирдагч байсан бөгөөд 1968 оны “Прагын хавар” эсэргүүцлийн хөдөлгөөн дарагдсаны дараа ч тэмцлээ янз бүрийн хэлбэрээр үргэлжлүүлж 1970-аад оны сүүлээр шоронд хоригдож байв. 1989 оны хувьсгалд тэрбээр идэвхтэй оролцож, тухайн үеийн гол сөрөг хүч болох “Иргэний форум”-ыг үндэслэсэн бөгөөд мөн ондоо Чехословакын парламентын хоёр танхимын хамтарсан хуралдаанаар тус улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Түүний засаглалын үед Чехословак улсын нийгэм улс төрийн амьдрал ардчилагдаж, эдийн засгийн анхны өөрчлөлтүүд хийгдэн, АНУ болон баруун Европын улсуудтай ойртон нягтрах үүд нээгдсэн билээ. 1993 онд тэрбээр тусгаар тогтносон Чех улсын анхны ерөнхийлөгчөөр сонгогдож дахин нэг удаа улиран 2003 он хүртэл энэ албан тушаалыг хашсан юм.