Ажил хаясан багш нар өнөөдрөөс хичээлээ зааж эхлэхээр боллоо. Ерөнхий
сайд С.Батболдын үүргээр байгуулагдсан ажлын хэсгүд хуралдаж, нийгмийн
зөвшилцлийн гурван талт хэлэлцээр эхлүүлжээ. Уг хэлэлцээрийг МҮЭ-ийн
ерөнхийлөгч С.Ганбаатар, Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний холбооны
дарга Ж.Батзориг тэргүүтэй хүмүүс хүлээн зөвшөөрсөн гэнэ.

Ажил хаясан багш нар өнөөдрөөс хичээлээ зааж эхлэхээр боллоо. Ерөнхий сайд С.Батболдын үүргээр байгуулагдсан ажлын хэсгүүд хуралдаж, нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээр эхлүүлжээ. Уг хэлэлцээрийг МҮЭ-ийн ерөнхийлөгч С.Ганбаатар, Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний холбооны дарга Ж.Батзориг тэргүүтэй хүмүүс хүлээн зөвшөөрсөн гэнэ. Гэхдээ энэ хугацаанд ажил хаясан багш нарын цалин хөлсийг журмын дагуу олгох, ирэх нэг болон тавдугаар сард цалинг нэмэхийг С.Ганбаатар санууллаа. Засгийн газрын гишүүд ч уг асуудалд өөрсдийн салбарын хүрээнд шийдэж болох зүйлд хариуцлагатай хандахыг С.Батболд анхаарууллаа. Энэ ажил цаашид төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад үлгэр жишээ үзүүлсэн алхам болно гэж ерөнхий сайд хэлжээ.
Б.Ганбилэг