Ахмадууд өнөөдөр Төрийн ордонд
чуулж, уулзалт зөвлөгөөн зохион байгуулах гэж байна. Уулзалтаар ахмадын
талаар төрөөс баримталж буй бодлого, цаашдын зорилтыг салбарын сайдууд
танилцуулах аж. Төрийн үйл хэрэгт ахмадын оролцоо, үүргийг хэлэлцэж,
шүүмж зөвлөгөөгөө төрийн байгууллагуудад хүргэх аж. Монголын ахмадын
холбоо, МАН болон АН-ын ахмадын холбоод, Чөлөөт ахмадын холбооныхон
уулзалтад оролцоно. Мөн ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл
гишүүдтэйгээ, орон нутгийн төлөөлөгчид, яам агентлагийн мэргэжилтнүүд,
НҮБ-ын Хүн амын сан болон ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч, иргэний
нийгмийн байгууллагууд уулзалтад оролцох ажээ.
Гэтэл ардчилсан хувьсгалын ахмад зүтгэлтнүүд өнөөдөр 11 цагт бослого хөдөлгөөнөө зарлахаар болжээ. Тодруулбал 1990-ээд оны хувьсгалын үед хүчин зүтгэж явсан ахмадууд өнөөдөр ядруухан амьдарч байгааг анхааруулах аж. Түүнчлэн төрийн одон, медаль, тэмдгээр хуурч өдийг хүртэл аргацааж байгааг эсэргүүцэх юм байна. Ийм учир улс төрд суусан намын нөхдөөсөө төрийн халамжаас эхлээд олон зүйлийг шаардахаар төлөвлөсөн байна.

Б.Ганбилэг