Өнөөдөр ихэнх нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Дархадын хотгор, Идэр, Тэс голын саваар 27-32 хэм хүйтэн. Увс нуурын хотгор, Хөвсгөл, Хэнтий, хангайн уулс болон Орхон, Хараа, Ерөө, Хэрлэн, Туул голын саваар 19-24 хэм хүйтэн байна. Харин Алтайн өвөр болон говийн нутагт 9-14 хэм байх бол бусад газарт 16-21 хэм байх аж. Улаанбаатар хотод багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр хурдтай байна. Өдөртөө 19-21 хэм хүйтэн байх болно гэж УЦУХ-ээс мэдээллээ. Өглөөний таван цагийн байдлаар нийслэлд -30 хэм хүйтэн байсан аж.
Солонгос улсын нийслэл хотод одоо -2 хэм хүйтэн байгаа бол өдөртөө +2 хэм хүрч дулаарна. Сөүл хотод өнөөдөр цэлмэг тэнгэртэй байх бөгөөд шөнөдөө -3 хэм байх аж. Харин Японы нийслэлд өнөөдөр дулаахан өдөр ирж байна. Өдөртөө 10 хэм дулаан, шөнөдөө хоёр хэм дулаан байх бөгөөд хур тунадасгүй. Хятад улсын Бээжин хотод өдөртөө хоёр хэм дулаахан, шөнөдөө -8 хэм хүйтэн байх аж. Энэ өдөр үүлэрхэг байх хэдий ч хур тунадас орохгүй юм. ОХУ-ын нийслэл хотод одоо хоёр хэм дулаан байна. Өдөртөө үүлэрхэг, тэг хэм сэрүүн байх бол шөнөдөө -5 хэм хүйтэн хонох аж.

Б.Ганбилэг