Их Британийн хунтайж Харригаас цагдаагийнхан гудамжны дээрмийн
хэрэгтэй холбогдуулан гэрчийн мэдүүлэг авав. Хэргийн хохирогч нь Харри,
Уильям нарын найз, 28 настай Томас ван Штраубензее байжээ. Тэрбээр Ням
гарагийн орой Лондоны нэгэн дүүрэгт салхилж яваад гэмт этгээдүүдэд
“BlackBerry” гар утсаа алдсан байна.

Их Британийн хунтайж Харригаас цагдаагийнхан гудамжны дээрмийн хэрэгтэй холбогдуулан гэрчийн мэдүүлэг авав. Хэргийн хохирогч нь Харри, Уильям нарын найз, 28 настай Томас ван Штраубензее байжээ. Тэрбээр Ням гарагийн орой Лондоны нэгэн дүүрэгт салхилж яваад гэмт этгээдүүдэд “BlackBerry” гар утсаа алдсан байна. Утсаа алдахын өмнөхөн тэрбээр хунтайж Харри руу залган ярьж байсан бөгөөд яриа гэнэт тасрангуут Харри найзад нь ямар нэг зүйл тохиолдлоо хэмээн сэжиглэж Хатан хааны хамгаалалтын албаны офицерийг дагуулан эрэлд гарчээ. Дүүргийн хэд хэдэн гудамжаар эрсэний эцэст тэрбээр ойролцоох цагдаагийн газарт очиход найз нь тэнд байсан байна. Т.Штраубензее цагдаагийнханд өргөдлөө бичиж өгсөний дараа болсон явдлын талаар утсаар сонссон гэрчийн хувиар хунтайжаас цагдаагийнхан мэдүүлэг авчээ. “Хатан хааны гэр бүлийн гишүүн цагдаагийн хэсэгт ирж гэмт хэргийн талаар мэдүүлэг өгсөн анхны тохиолдол энэ боллоо” гэж цагдаагийнхан мэдэгдсэн байна.