Олон улсын жүдо бөхийн холбооны 2011 оны сүүлийн тэмцээн “Жиндао
гран-при”-гээс монголын тамирчид нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль
хүртлээ. Дэлхийн аваргын хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Бундмаа 52 кг
жинд хүч үзэн аваргын алтан медаль авчээ.

Олон улсын жүдо бөхийн холбооны 2011 оны сүүлийн тэмцээн “Жиндао гран при”-гээс монголын тамирчид нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ. Дэлхийн аваргын хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Бундмаа 52 кг жинд хүч үзэн аваргын алтан медаль авчээ. Тэмцээний хоёр дахь өдөр ОУХМ Ц.Мөнхзаяа 63 кг жингийн мөнгөн медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн 73 кг жинд С.Ням-Очир хүрэл медаль хүртжээ. Тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр ОУХМ Э.Энхбат 90 кг жинд хүрэл медаль хүртсэн байна.
Энэ сарын 16-нд эхэлсэн уг тэмцээнд 61 улс орны 400 гаруй тамирчин оролцсон юм. Үүнд монголчууд эрэгтэй долоон жинд 13 тамирчнаа оролцуулсан бол эмэгтэй таван жинд долоон жүдоч оролцсон. Нийт 20 тамирчин маань дээрх дөрвөн медалийн амжилтаар энэ тэмцээнд багийн дүнгээр нийт 61 орноос дөрөвдүгээр байрт орсон байна. Жиндаогийн тэмцээнд түрүүлсэн бөхөд чансааны 200 оноо олгосон юм. Ирэх долоо хоногт жүдочдын шинэчилсэн чансааны жагсаалт гарах бөгөөд түүний дагуу ирэх жилийн анхны тэмцээн “World Masters”-д оролцох жингийн шилдэг 16 бөх тодрох аж.
Б.Ганбилэг