-Update 1- Ким Чен Ирийг оршуулах ажлыг зохион байгуулах комиссын даргаар түүний хүү болон залгамжлагч Ким Чен Уныг томилжээ. Комиссын бүрэлдэхүүнд тус улсын удирдах дээд албан тушаалын 232 хүн орсон байна. Төв телевизийн мэдээлсэнээр түүний шарилыг эцэг Ким Ир Сенийх нь бунханд байрлуулах аж. Албан ёсны гашуудлын арга хэмжээ 27-нд эхлэх бөгөөд Ким Чен Ирийг 29-нд оршуулахаар товложээ. Оршуулах ёслолд гадаад улсуудаас нэг ч төлөөлөгч урьж оролцуулахгүй гэнэ.
-Update 2- Ким Чен Ирийн залгамжлагчаар түүний хүү Ким Чен Уныг албан ёсоор зарласныг саяхан Хойд Солонгосын мэдээллийн төв агентлаг мэдээлэв. Хойд Солонгосын мэдээллийн агентлаг Ким Чен Уны талаар анх удаа мэдээлж байгаа нь энэ юм. Уг мэдээнд түүнийг "Чүчхэгийн хувьсгалт үзлийн залгамжлагч, нам, арми, ард түмний шалгарсан гарамгай удирдагч" хэмээн нэрлэсэн байна. Ким Чен Ирийг хүү Ким Чен Ун нь залгамжилна гэдэг талаар анх 2009 онд мэдээлсэн боловч албан ёсоор нотлогдсон зүйлгүй өдийг хүрсэн юм. 2009 онд тэрбээр парламент болон Солонгосын хөдөлмөрийн намын удирдлагад орсон бөгөөд армийн генерал цол хүртсэн билээ.
Ким Чен Ун нь Швейцарьт боловсрол олж дараа нь Пхеньянд Ким Ир Сений нэрэмжит Цэргийн их сургууль төгссөн бөгөөд англи, герман хэлтэй гэдэг мэдээ бий. Ким Чен Ир засгийн эрхийг өвөөгийнх нь 100 насны ойгоор буюу 2012 оны дөрөвдүгээр сарын 14-нд хүүдээ шилжүүлэх гэж байсан гэдэг. Тэрбээр залгамжлагчаараа бага хүүгээ сонгосон нь, том хүүдээ итгэл алдсантай нь холбоотой гэдэг. Том хүү Ким Чен Нам нь 2001 онд Японд Доминикан улсын иргэний хуурамч паспорттой явж байгаад баригдсан юм. Тэрбээр Диснэйлэнд үзэх гэж явсан гэх бөгөөд эцэг нь хүүгээ Өрнөдийн соёлд хэт автсан гэж голдог байжээ. Харин дунд хүү Ким Чен Чоль нь эмэгтэй хүний даавар хэтэрхий ялгаруулдаг өвчтэй юм. Ким Чен Ирийн тогооч байсан япон үндэстэн Кэнжи Фүжимото дуртатгалдаа тэр хөвгүүнийг хэтэрхий "эмэгтэйлиг" гэсэн нь бий.
Б.Болдсүх