Лондоны олимпт оролцох эрхээ өвөртлөөд буй ОУХМ Б.Сэр-Од “Хофү Ёмиүри” хэмээх японы уламжлалт марафонд тэргүүн байр эзэллээ. Жил бүрийн 12 дугаар сард Ямагүчи мужийн Хофү хотод болдог уг марафонд Б.Сэр-Од хоёр цаг 11 минут 56 секундын амжилтаар 2100 тамирчинг аваргалжээ. Өнгөрсөн жил уг тэмцээнд мөн түрүүлж байсан бөгөөд тэр үзүүлэлтээ гурван минутаар ахиулсан байна. Уг марафоны дээд амжилтыг 2002 онд этиопын тамирчин Хейли Неггуси 2:08:16 секундээр тогтоож байсан аж. Б.Сэр-Одын энэ удаагийн амжилт Х.Неггусийн араас хоёрдугаарт орж байгаа юм.
Энэ жилийн тэмцээнд гадаадын дөрвөн тамирчин оролцсоны нэг нь ОУХМ Б.Сэр-Од байсан юм.
Б.Ганбилэг