Монгол улсад суугаа БНАСАУ-ын ЭСЯ-ны жижүүр эмэгтэй Ким Чен Ирийн нас
барсаныг үгүйсгэв. ЭСЯ-ны төв хаалга түгжээтэй бөгөөд хамгаалалт
ажилладаггүй аж. Зүүн талын хаалган дээрх хонхыг дарахад монгол хэлтэй
солонгос эмэгтэй нээж өгөв.
Монгол улсад суугаа БНАСАУ-ын ЭСЯ-ны жижүүр эмэгтэй Ким Чен Ирийн нас барсаныг үгүйсгэв. ЭСЯ-ны төв хаалга түгжээтэй бөгөөд хамгаалалт ажилладаггүй аж. Зүүн талын хаалган дээрх хонхыг дарахад монгол хэлтэй солонгос эмэгтэй нээж өгөв. Түүнээс удирдагчийнхаа нас барсан талаар сонссон эсэхийг лавлахад “Тийм юм болоогүй” гэж хариулав. - Танай төв телевиз, дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлчихлээ шүү дээ, та нар огт мэдээгүй гэж үү?- Би юу ч мэдэхгүй.
- Явуулга юм болов уу?- Би тэрийг яаж мэдэх вэ дээ.
- Албаны хүмүүстэй тань уулзмаар байна, болох уу?- Албаны хүмүүс эзгүй байна.
- Утсыг нь өгч болох уу?- Өгөхгүй.
- Танай яаманд гашуудал энэ тэр үнэхээр болоогүй гэж үү? - Тийм явдал болоогүй юм чинь юу гэж гашуудах вэ дээ.
Одоогоор тус улсын ЭСЯ-ны үүдэнд далбаа хатгаагүй байна.