Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тендер хуваадаг үйлдэл Хөвсгөл аймагт их байна

2014-2-16
0
ЖИРГЭХ

aynii joloo kompaniНамрын чуулган завсарлаад багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд гишүүдийн ихэнх нь тойрогтоо ажиллаж, УИХ-аар хэлэлцсэн хуулийн төсөл болон бусад асуудлаар мэдээлэл өгч яваа билээ. Хаврын чуулганы өмнөхөн буюу гуравдугаар сарын дундуур ээлжит бус чуулган зарлаж, 2014 оны төсөвт царсаасан барилгуудын хөрөнгийг хуваарилах эсэх асуудлыг хэлэлцэх учраас гишүүд ийн богино хугацаанд тойргуудад ажиллаж байгаа юм. Тухайлбал, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат намрын чуулган завсарласнаас хойш нэлээд олон аймгаар тойрч, төсвийг нь царцаасан барилга обьектуудтэй танилцаж байгаа бөгөөд энэ ажлынхаа хүрээнд өнгөрөгч баасан гарагт Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотод ажиллалаа.

Тендер хуваадаг үйлдэл Хөвсгөл аймагт их байна

Төсөвт өртөг нь нэмэгдсэн болон хугацаа удааширсан барилга мөн цаг үеийн асуудлаар аймгийн Засаг даргын орлогч М.Очирхуяг мэдээлэл өгөв. Шинэ Засаг дарга А.Эрдэнэбаатар хөдөө орон нутагт ажиллаад эзгүй байсан учраас М.Очирхуяг дарга угтаж аймгийнхаа ажлыг танилцуулсан юм. Хөвсгөл аймгийн хувьд энэ жил 11 барилга обьектыг царцаажээ. Хөдөө сумдад сургууль цэцэрлэгийн барилга мөнгө нь дутуу суусан зэрэг учир шалтгаантай царцсан ч хамгийн асуудалтай барилгууд аймгийн төвдөө байсан учир олонхийн бүлгийн дарга бүгдтэй нь очиж танилцлаа. Мөн ирэх оноос баригдаж эхлэх Шинэчлэлийн Засгийн газрын 1000 айлын орон сууц, мөн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн “Шинэ мөрөн” хороолол баригдах зураг төлөвлөгөө гаргасныг Д.Эрдэнэбат дарга шүүмжилж байсан юм. Учир нь аль нэг намын ажил биш төрийн ажлыг хувааж шинэ, хуучнаар нь мөрөнчүүдийг ялгаж, мөн газар олголтоо эмх замбараагүй шийдвэрлэж байгааг шүүмжиллээ. Мөрөнчүүдийн хувьд бусад аймгаас ялгарах нэг давуу талтай нь гэр хорооллын нарийн бүтэц зохион байгуулалт. Тэгэхээр энэ давуу талаа алдалгүй хаана нь орон сууцжуулах аль хэсэгт нь хаус хороолол босгох, мөн дэд бүтцийг нь шийдсэн шинэ бүтэцтэй барилга яаж барих вэ гэдгээ маш сайн судалж, газрын асуудлаа шийдэхийг зөвлөлөө. Аймгийн төвд хүн амын суурьшилт ихэсч, барилга орон сууц олноор баригдаж эхэлсэн ч хамгийн хүндрэлтэй байгаа асуудал нь дулаан, цахилгааны асуудал. Тиймдээ ч мөрөнчүүдийн нэн тэргүүний асуудал болсон Дулааны цахилгаан станцын ажлыг дуусгах мөнгийг нэн даруйхан төсөвт суулгаж өгөхийг М.Очирхуяг орлогч хүслээ. Өөрөөр хэлбэл ирэх онд төлөвлөлтийн дагуу 1800 орчим барилга баригдах учраас дулааны ачаалал нэмэгдэхээр байгаа юм. Дулааны цахилгаан станц баригдаж ашиглалтад орсноор мөрөнчүүдийг хордуулж байгаа гурван уурын зуух ашиглалтаас гарч тэнд нь сургууль, цэцэрлэг барих газар гарах юм байна. Тиймээс бараг л ашиглалтад ороход бэлэн болсон Дулааны цахилгаан станцын үлдсэн хөрөнгийг төсөвт суулгахаа Д.Эрдэнэбат дарга амласан юм. Хоёрдугаар асуудал нь Мөрөн сумын Олон улсын нисэх онгоцны буудлын өргөтгөл.  Энд 2.4 км зурвасын ажил хийгдэх ёстой юм байна. Онгоц суух хэсгийн 650 метр газрын хөрөнгө суусан учраас үлдсэн ажлыг нь гүйцээх хөрөнгийг суулгаж өгөхийг хүсч байсан юм.  Нэлээдгүй хугацаанд асуудал дагуулж байгаа ч аялал жуулчлалын тулгуур төв болох зорилгын нэн тэргүүний шийдэх асуудлын нэг болсон энэхүү онгоцны өргөтгөлийн ажлын хөрөнгийг нь тусгаад явахад буруудах зүйлгүй гэв. Хөвсгөл аймгийн Боловсрол соёлын газар аймгийнхаа Хөгжимт драмын театрын барилгад үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс багш, сурагчдыг хөгжүүлэх бүрэн танхим хэрэгтэй гэдэг үүднээс Багш хөгжлийн ордон барихаар ажлаа эхлүүлжээ. Гэхдээ зөвхөн газрыг нь ухсан байдалтай байгаа ч энэ онд багтааж ашиглалтад өгнө гэдгээ гүйцэтгэгч тал амласан аж. Хөвсгөлд оффис багадаагүй, сургууль цэцэрлэгээ барих ажлаа хурдан дуусгах бус оффис хэрэгтэй гээд сууж байгаа нь буруу. Ер нь энэ том тамгын газрынхаа нэг хэсэгт орчихож болохгүй байгаа юм уу гэдгийг олонхийн бүлгийн дарга шүүмжилсэн ч 2000 гаруй багш 11 сургууль, цэцэрлэгт ажилладаг учраас багшаа хөгжүүлэх газар зайлшгүй шаардлагатай байгаа хэмээлээ. Хоёрдугаар арван жилийн сургуулийн байрыг спорт заалгүй барьснаас тухайн сургуулийн сурагчид урлагийн зааланд хичээллэж, хэзээ мөдгүй нурах шахсан барилгад спортын төрлийг хөгжүүлж чадахгүй байгаа юм байна. Тиймээс энэ барилгын ажлыг цааш нь үргэлжлүүлэх хүсэлт тавьсан ч тендер нь будлиантай, зарлагдаа ч үгүй байгаа аж. Тендер зарлагдаагүй барилгын ажлыг үргэжлүүлэх мөнгө тавина гэдэг нь өөрөө хууль зөрчсөн асуудал учраас энэ жил заал барих мөнгө төсөвлөгдөхгүй бүх асуудлаа шийдээд 2015 оны төсөвт оруулж ир гэсэн үүрэг даалгаврын аймгийн Боловсрол соёлын газрын даргад Д.Эрдэнэбат дарга өглөө. Дараагийн шүүмжлэл дагуулсан асуудал бол цэвэр, бохир усны барилга. Улсын төсөвт    жил болгон мөнгө төсөвлөгдөж, мөнгөө авдаг ч энэ барилгын ашиглах технологи нь хамгийн хуучин, чанарын шаардлага хангахгүй техник байсан учраас барилгын ажлыг зогсоосон байна. 2000 оноос магистрал шугам нь баригдсан, оффис нь саяхан баригдсан ч технологи нь хуучин учраас царцаажээ. “Хөвсгөл геологи” гэх компанийн барьж байгаа энэхүү барилга мөн л тендерийг хувааж авснаас асуудал үүсчээ. Ер нь “Хөвсгөл геологи” гэх компани барилгын тендер авдаг ч өнөөхөө хувааж авдаг, тендер хуваадаг, үүнээс болж дутуу “сэглэсэн” барилга их гарч эхэлснийг Д.Эрдэнэбат дарга шүүмжилж хэн гэж эрх мэдэлтэн энэ компанид аймаг болгонд тендер өгч будлиантуулж байгааг шалгуулна хэмээлээ. Хөвсгөл аймгийн хэмжээнд хоёр ч том гүүр хэрэгтэй байгаа гэв. Тухайлбал, Цагаан-Үүр сумын Үүрийн гол дээр монголын хамгийн их төсөвтэй буюу найман тэрбумаар гүүр баригдах аж. Урсгал ширүүн, үер ихтэй энэ голын гүүрийг ган суурьтай хийж байгаа учраас төсөвт өртөг нь өндөр байгаа юм байна. Улсын төсвөөс 3.5 тэрбумыг авсан 15-20 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа гүүрний ашиг тус нь хэр болох, жилд хэдэн машин гарах вэ гэдгийг сайн судалж, энэ асуудлыг эргэж харах нь зөв гэв. Мөн Хөвсгөл-Улаанбаатарыг холбосон дөт зам болон “Цацын булангийн гүүр” барихад 5.8 тэрбум хэрэгтэй байгаа юм байна. Хөвсгөл аймаг ч гэхгүй ер нь царцаасан барилга барьж байгаа аймаг болгонд тендер хуваах, яам тендер өгч асуудлыг нь яам мэднэ гэж хэлээд зогсдог дарга нар ихэссэн учраас энэ асуудлыг төр засгийн хэмжээнд ярьж, зарим эрх мэдлийг нь орон нутагт өгөх байдлаар ажиллах цаг нь болсныг царцаасан барилгуудтай танилцаж дууссаны дараа АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат онцолж байлаа.

Хувийн хэвшлийнхэн аймагтаа том хөрөнгө оруулалт хийж чаджээ

Хөвсгөлд бүх зүйл болохгүй байгаа юм биш. Төсвийн мөнгө юм чинь гэсэн сэтгэлээр асуудалд ханддаг хэсэг байхад хувийн хэвшлийн хөрөнгөөр  аймгийнхаа хөгжилд асар том хувь нэмэр оруулж байгаа аж ахуйн нэгж олон байсантай АН-ын бүлгийн дарга танилцлаа. Өөрөөр хэлбэл, орон нутагт төсвийн эрх мэдлийг өгсний давуу тал болох орон нутгийг хөгжүүлэх мөнгөө зөв хуваарилж чадсаны хүчинд мөрөнчүүд өнөөдөр 550 төгрөгөөр талх идэж, гэртээ гурил авах, гурил зуурахаа бараг л больжээ. Хэрчсэн гурил, бялуу, талх нарийн боов, эко хүнс зэрэг гурилан бүтээгдэхүүнийг бүгдийг нь нэг дор хийж чаддаг Хөвсгөл “Аяны жолоо” компани аймгийнхаа төв болон сумдынхаа хэрэглээг хамгийн хямд бүтээгдэхүүнээр хангадаг аж. Гурилаа аймгийнхаа Тариалан суман дахь гурилын үйлдвэрээс авдаг учраас бүтээгдэхүүний үйлдвэрлэлд алдагдал хүлээхгүй хямд үнэтэй бүтээгдэхүүнээр хэрэглэгчдээ хангаж чаддаг гэнэ. Ажилчдынхаа нийгмийн даатгал зэрэг бүх нийгмийн асуудлыг хангаж, зээл аван үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаа тэдний тоног төхөөрөмж нь дандаа сүүлийн үеийн чанарын шаардлага бүрэн хангасан аюулгүй техникүүд юм билээ. Мөн сүү, сүүн бүтээгдэхүүн, хорхой ааруул таргаар өглөө бүр иргэдээ хангадаг “Титаник” ХХК, замын боржур, хавтан, барилгын материал үйлдвэрлэдэг дотоодын барилгын үйлдвэртэй танилцаж, орон нутагт төсвийн эрх мэдлийг өгсөн нь зөв байжээ гэдгийг баталсан олон бүтээн байгуулалттай энэ үеэр танилцсан юм. Мэдээж төрөөс тэднийг бодлогоор дэмжээд өгвөл илүү зах зээл байгаа, дан ганц аймаг гэхгүйгээр хөрш зэргэлдээ аймаг, нийслэлд салбараа нээх боломж нээлттэй гэдгийг эдгээр хувийн хэвшлийнхэн бүлгийн даргад хэлж байсан юм.

Хамтын тэтгэврийг мөрөнчүүд онцоллоо

Хувийн хэвшлийн үйлдвэр, хөрөнгө оруулалтыг нь царцаасан барилга обьектуудтай танилцсаны дараагаар Хөвсгөл аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, тэдний санал бодлыг нь сонслоо. Хөвсгөлийн ард түмний хамгийн их хүсч хүлээж байгаа асуудал бол Дулааны цахилгаан станц. Тиймээс энэ оны төсөвт  мөнгийг нь тусгаж өгөхийг хүсч байв. Мөн газар олголтын асуудлыг шийдэхэд аймаг орон нутгийн удирдлагууд хойрго ханддаг, өмнөх Засаг даргын үед удирдлагууд нь газраа хуваагаад авчихсан, энгийн иргэд газаргүй үлддэг жишиг байдгийг шүүмжилсэн иргэд олон байсан бөгөөд үнэхээр ийм асуудал байгаа бол баримтжуулаад хууль, хяналтын байгууллагаар асуудлаа шийдүүлэх ёстой. Түүнээс биш би ийм маргаан шийдэж чадахгүй хэмээлээ. Хөвсгөлчүүд бусад аймгийн иргэдийн адил мэдээлэл тун сайн байсан гэхэд болно. УИХ, Засгийн газраас гаргаж байгаа бодлого шийдвэр, хууль тогтоомжийн талаар бүлгийн даргатай санал бодлоо хуваалцаж байсан бөгөөд тэр дундаа Хамтын тэтгэврийн тухай хуулийг дуу нэгтэй дэмжиж байгаа гэдгээ хэлж байсан юм. Хөвсгөл аймгийн хувьд хүн ам ихтэй. Тэр дундаа ахмад настнууд олон байдаг учраас алс ирээдүйдээ хэрэгтэй, ахмадуудаа бодитоор харж үзсэн зөв хуулийн төсөл боловсруулагдаж байгааг аймгийн иргэд уулзалтын үеэр онцолж байсан юм. 
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ.
    саяхан
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    3 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    25 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    29 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    1 цаг 59 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    2 цаг 2 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    2 цаг 42 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    3 цаг 41 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    3 цаг 54 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    4 цаг 3 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    4 цаг 25 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    4 цаг 52 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    4 цаг 52 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    4 цаг 52 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    4 цаг 57 мин
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
    6 цаг 37 мин
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    16 цаг 17 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    20 цаг 0 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    20 цаг 24 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    20 цаг 45 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК