АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж УИХ-ын чуулганаар Монгол улс тусгаар
тогтнолоо дахин сэргээсэн өдөр 12-р сарын 29-нд болох бөхийн барилдааны
үер бөхчүүдэд цол олгох санал оруулахаар болжээ. Манжийн дарлалаас
салж, монголчууд тусгаар улс болсноо зарласны 100 жилийн ой тул ганцхан
энэ жилийг онцгойлон үзэж Үндэсний баяр наадмын адил бөхчүүдэд цол олгох
нь зөв гэж үзсэн байна.

АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж УИХ-ын чуулганаар Монгол улс тусгаар тогтнолоо дахин сэргээсэн өдөр 12-р сарын 29-нд болох бөхийн барилдааны үер бөхчүүдэд цол олгох санал оруулахаар болжээ. Манжийн дарлалаас салж, монголчууд тусгаар улс болсноо зарласны 100 жилийн ой тул ганцхан энэ жилийг онцгойлон үзэж Үндэсний баяр наадмын адил бөхчүүдэд цол олгох нь зөв гэж үзсэн байна. Энэ үйл явдлыг хүмүүс мэддэг, үнэ цэнийг нь ойлгодог байгаасай гэсэндээ нийтээр амрах өдөр болгож байгаа гэж УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг хэллээ.
Б.Баярмаа