Энэ онд 14 төрлийн ашигт малтмалын 112 ордын нөөцийг шинээр илрүүлж Эрдэс баялгийн зөвлөлд бүртгүүлжээ. Сүүлийн жилүүдэд метал болон нүүрсний эрэлт хэрэгцээ дэлхийн зах зээл дээр нэмэгдэж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоо төмөр, зэс, алт, хайлуур жоншны хайгуулын ажилд хөрөнгө оруулах нь ихэссэн байна. Тухайлбал алтны 23, төмрийн долоо, зэсийн дөрөв, нүүрсний 27 орд шинээр нээгджээ. Өнөөдрийн тогтоож илрүүлсэн алтны нөөц 35 тонн, вольфрамынх 60 мянга, төмөр 30 сая, нүүрс 8.4 тэрбум тонноор нэмэгдсэн байна. Энэ жил хувийн хөрөнгөөр 2430 лицензийн талбайд 235 тэрбум төгрөгийн хайгуулын ажил хийсэн бол төсвийн хөрөнгөөр Монгол орны нийт нутаг дэвсгэрт геологийн зураглал хийж буй билээ.
Т.Хулан