Австралийн "FeOre" компанийн хайгуулын баг Дундговь аймгийн Мандалговиос холгүй их хэмжээний нөөцтэй төмрийн хүдрийн орд илрүүлсэн байна. Нөөцийн баталгаат хэмжээ 108 сая тонн бөгөөд агууламж өндөртэй. Тиймээс нөөц баталгаажуулах ажил дуусмагц "FeOre" компани Австралийн хөрөнгийн биржээс 35 сая ам.долларын хөрөнгө босгохоор энэ сарын 15-нд гэрээ хийсэн байна. "FеОге"-ийн 140 сая хувьцааны нэг бүрийн нэрлэсэн үнэ 0.25 австрали доллар бөгөөд хагас жилийн хугацаанд төлөвлөж буй хэмжээний хөрөнгийг хуримтлуулна гэж үзжээ. Хувьцаанаас босгосон хөрөнгөөр нэмэлт хайгуул, олборлолтын зардлаа босгохоор болсон байна.
Төмрийн хүдэр илэрсэн шинэ орд 3.26 ам км талбайг хамарч буй аж. Түүнчлэн төмөр замын сүлжээнээс 60 км-т орших бөгөөд Эрээн хотоос 440 км-ийн алсад байрладаг юм байна. "FeOre" компани ирэх хоёр жилийн хугацаанд багтаан эндээс төмрийн хүдэр экспортлохоор төлөвлөж байна.

Т.Хулан
Сэтгэгдэл (2)