“Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо”-ноос нийтийн тээврийн хэрэгслээс ялгардаг хорт утааг 30 хүртэлх хувиар бууруулахаар арга хэмжээ авч эхэллээ. Уг арга хэмжээний хүрээнд БНСУ-ын “Daewoo” компаниас оруулж ирсэн 400 автобусны хөдөлгүүрийг дизелиэс гадна хийн түлшээр ажиллах хөдөлгүүрээр сольжэхэлсэн байна. Эхний ээлжинд “Автобус-1” компаниас 120, “Автобус-3”-аас 80, “Цахилгаан тээвэр”-ээс 50 автобусанд ийм хөдөлгүүр тавьж байгаа аж.
Уг компаниудад туршилтыг зэрэг явуулж байгаа бөгөөд хос түлшээр ажиллах автобусуудыг эхнээс нь үйлчилгээнд гаргахад бэлэн болгосон байна. 105 литрийн баллонд шахсан хийн түлшээр 700-800 км зам туулдаг аж. Одоохондоо автобусуудыг хийн түлшээр цэнэглэхдээ явуулын станц ашиглах ч цаашид томоохон баазуудад зориулалтын станц суурилуулах гэнэ. Дараа нь хувийн хэвшлийн долоон аж ахуйн нэгжийн 150 автобусыг дээрх төсөлд хамруулахаар болжээ.
Б.Чимэг