Ким Чен Ирийн нас барж болзошгүй байгаа талаарх мэдээлэл тараад удаж
байгаа ч, болзошгүй энэ явдалд Өмнөд Солонгосын албаны хүмүүс, тухайлбал
Гадаад хэргийн болон Аюулгүй байдлын яамны албан тушаалтнууд ямар ч
бэлтгэлгүй байсныг өнөөдөр Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд
бичиж, шүүмжилж байна.

Ким Чен Ирийн нас барж болзошгүй байгаа талаарх мэдээлэл тараад удаж байгаа ч, болзошгүй энэ явдалд Өмнөд Солонгосын албаны хүмүүс, тухайлбал Гадаад хэргийн болон Аюулгүй байдлын яамны албан тушаалтнууд ямар ч бэлтгэлгүй байсныг өнөөдөр Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бичиж, шүүмжилж байна. Хойд Солонгосын төв телевиз болсон явдлын талаар мэдээлж байхад Хойдыг хариуцсан хариуцлагатай албан тушаалтнууд “Хойд Солонгосын цөмийн зэвсгийн талаарх зургаан талт хэлэлцээрийн тухай л биз” хэмээн ярьж суусан гэнэ. Батлан хамгаалах яам болон Засгийн газрын бусад сайд нар нь ч энэ тухай тун хожуу сонссон бололтой. “Эв нэгдлийн яамны холбогдох албан тушаалтан “Ким Чен Ир бүтээн байгуулалтын ажилтай танилцсан нь үнэн. Өөр ямар нэгэн онцлох зүйл болоогүй” хэмээн ярьж байснаа Хойд Солонгосын телевизийн мэдээг хараад, нэвтрүүлэгч нь гашуудлын хар хувцас өмссөн байхыг хармагц царай нь хувьсхийж шууд сайдынхаа өрөө лүү явж орсон” гэж Өмнөд Солонгосын нэгэн хэвлэлд бичжээ.
Б.Ганбилэг