
Америкийн Кока Кола компани ашгаа нэмэгдүүлэхийн тулд зардлаа нэг тэрбум доллараар басгах болсноо зарлалаа. 2013 оны дөрөвдүгээр улиралд тус компанийн борлуулалт буурч, ашиг багассан нь ийм өөрчлөлт хийхэд хүргэжээ. Тус компани мэдээллийн технологийг стандарчилж маркетингдээ нэмэлт хөрөнгө оруулалт хийснээр борлуулалтаа нэмэгдүүлнэ хэмээн үзсэн байна. 2013 оны эцсийн улиралд тус компанийн ашиг 8.4 хувиар буурчээ.
Сэтгэгдэл (1)