Авто тээврийн хэрэгслийн улсын дугаарын бүртгэлийн программд улсын дугаарыг үйлдвэрлэсэн газрын мэдээллийг оруулахад анхаарахаар болжээ. Мөн Улсын дугаарын үйлдвэрийн мэдээллийг Авто тээврийн газрын бүртгэлийн сүлжээтэй холбох ажлыг төлөвлөн гүйцэтгэж байгаа аж. Манай улсад 3000 гаруй автомашины дугаарыг давхардуулан олгосон тооцоог гаргасан байдаг. Харин өнгөрсөн сарын байдлаар улсын дугаар нь давхардсан 1044 тээврийн хэрэгслийн дугаарын давхардлыг арилгасан байна.
Б.Чимэг