
Өчигдөр Багануур дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрийн Дунд байдлаг гэх газарт Багануур дүүргийн харьяат 31-37 насны хоёр эрэгтэй хүн "Истана" маркийн микро автобусаар Шинэс мод хөрөөдөж, бэлтгэж байгаад цагдаагийн алба хаагчдад баригджээ. Одоогийн байдлаар тээврийн хэрэгслийн журамлан саатуулсан байгаа аж. Мөн 47-50 орчим Шинэс мод хөрөөдөн бэлтгэсэн байсныг нь тогтоожээ.
Хулгайн мод бэлтгэх асуудлыг цагдаагийн байгууллагаас маш нухацтай авч хэлэлцэж байгаа гэдгийг иргэд анхаарах хэрэгтэй юм. Ямар ч зөвшөөрөлгүй, гарал үүслийн бичиггүй хулгайн мод бэлтгэсэн тохиолдолд иргэн таньд Захиргааны хариуцлагаас эрүүгийн хэрэг хүртэл үүсгэх боломжтой гэдгийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/