Өчигдөр Хэнтий аймгийн Дадал сумаас зүүн хойш 89 км-т байрлах Хилийн цэргийн 0287 дугаар отрядын Дадалын тавдугаар заставын 6х8 метрийн хэмжээтэй штабын байр шатжээ. Гал гарсан даруй Дадал сумын онцгой байдлын хэлтэс, цагдаагийн хэлтэс, тус отрядын ажлын хэсэг хамтран галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж. Мөн Нийслэлд гал түймрийн гурван дуудлага ирсэн байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 80 дугаар гудамжинд иргэн Г-гийн “Исузу бигхорн” загварын суудлын автомашин шатжээ. Мөн тус дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 14 дүгээр гудамжинд иргэн О-гийн 4х4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, Сонгинохайрхан дүүргийн долдугаар хороо, Баянхошууны 39 дүгээр гудамжинд иргэн П-гийн гурван метр хашаа шатаж байсныг унтраасан байна.
Б.Чимэг