
Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлэх, хөрөнгө гаргах тухай” А/90 дүгээр захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэл хотод шүлхий өвчний нян тээвэрлэгдэн орж ирэхээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлээд байна. Улаанбаатар хот орчмын Хэрлэн, Багахангай, Тэрэлжийн уулзвар, 4 дүгээр зөрлөг, Баянзүрх, Эмээлт, Яармаг, Баруун турууны товчоодын 8 цэгт нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн цагдаагийн газар Замын цагдаагийн газар,нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлгийн газруудаас нийт 28 албан хаагч хяналт шалгалтыг явуулж, нийт 277 тээврийн хэрэгсэл, Хэрлэнгийн постонд 155 тээврийн хэрэгсэлд ариутгал, халдваргүйжүүлэлт, 620 зорчигчдод үзлэг шалгалт хийж, 226 ширхэг сэрэмжлүүлэг тараан, голомтын бус бүсээс 5,65тн үхрийн мах, 3,5 тн хонины мах, 4 тн ямааны мах, тэмээний мах 1,2тн 1300 ширхэг үхрийн шир, 6300 ширхэг хонины нэхий, 1300 ширхэг ямааны арьсыг нэвтрүүлсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/