
Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагын дагуу 11.31 цагт өгснөөр Аврах, гал унтраах 30 дугаар ангийн тасгийг гаргахад 8х6 метрийн хэмжээтэй байшингийн таазны хэсэг шатаж байсныг иргэд унтраасныг шалгасан байна. Мөн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 70 дугаар байрны хажууд хог шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргаж унтраажээ. Түүнчлэн, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд цэцэрлэгт хүрээлэнгийн манаачийн гэр шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад 5 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг унтраасан бол Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Төмөр замын байрны хажууд хог шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргаж унтраасан байна.
Д.Ундрах /24tsag.mn/