
ДЭМБ хилээр орох гарах цэгүүдээр аялал болон худалдааг хязгаарлах бодлого барихгүй ч голомттой улс, бүс нутаг руу аль болох аялан зорчихгүй байх, хэрэв тухайн улс, муж руу зорчихоор бол дэгдэлт гарч буй газрын амьтны болон шувууны аж ахуй, амьд мал, шувууны зах, тэдгээрийн нядалгааны газраар орохгүй байх, амьтад болон шувууны ялгадас, бохирдолтой газраас хол байх, ус болон савангаар гараа сайтар угаах, түүхий өндөг, дутуу болгосон өндөг идэхгүй байх зэргийг зөвлөж байна.
Д.Ундрах /24tsag.mn/