АТГ-аас халагдсан ажилчид нь тус газрын дарга Н.Ганболд, дэд дарга Б.Хурц нарыг хууль бусаар ажлаас халсан хэмээн шүүхэд өгөхөөр болжээ. Эх сурвалжийн мэдээлснээр шүүхэд өгөх өргөдөлд нийт 20 гаруй алба хаагч гарын үсэг зурсан аж. Харин тус газраас АТГ-ын хуулийн 19.1 зааснаар “АТГ албан хаагчид урьд өмнө ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй, мөн авлигын талаар тодорхой мэдлэгтэй байх зэрэг шаардлагыг хангаагүй албан хаагчдыг халсан. АТГ-ын албан хаагчдаас мэргэжлийн тестийн шалгалт авахад 100 хувь зөв бөглөсөн хүн байгаагүй. Иймд шаардлагыг хангаагүй дээрх албан хаагчдыг ажлаас чөлөөлсөн” хэмээн тайлбарлаж байсан. Гэвч үүнийг нь халагдсан ажилчид эсэргүүцэж шүүхэд хандахаар болсон байна.
Б.Чимэг