
Баруун болон төвийн нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 17-22 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 1-6 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. 3-5 градус хүйтэн байна.