
Билгийн тооллын: 21. 9 улаан мэнгэтэй харагчин гахай өдөр
Наран ургах/шингэх:07:46 / 18:10
Үс засуулбал: Өвчин ирнэ
Малын үс ноос хяргахад: Өвчин эмгэг тусна
Суудал: Гал
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Аргын тооллын 2 сарын 21, Сугар гараг. Билгийн тооллын 21, Хонгорцог одтой, харагчин гахай өдөр. Өдрийн наран 7 цаг 46 минутад мандан, 18 цаг 10 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар малтах, худаг гаргахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.