Уулчин Л.Болдбаатарын цогцос олджээ
Монгол Улсын гавьяат тамирчин Л.Болдбаатар энэ сарын 13-ний өдөр Алтай таван богд ууланд авиралт хийж буцах замдаа хальтарч хясааруу ниссэн гэсэн мэдээллийг түүний охин Б.Үүрцайх онцгой байдлын газарт өгч эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн билээ. Онцгой байдлын албаныхантай Монголын уулчдын үндэсний холбооны уулчид нэгдэн 44 хүний бүрэлдэхүүнтэй эрлийн баг гарч ажилласан. Туршлагатай уулчин Л.Болдбаатарыг амьд байж магадгүй гэж олон хүн найдаж байсан. Гэсэн ч харамсалтай нь түүнийг нас барсан болохыг албан ёсоор мэдээллэж байна. Дэд хурандаа Д.Энхжаргалаар ахлуулсан эрлийн баг тав хоногийн турш байгаль цаг агаарын маш хүнд нөхцөлд ажилласны эцэст түүний цогсыг өчигдөр орой олсон байна.
Сэтгэгдэл (10)