
Өчигдөр Улаанбаатар хот орчмын Хэрлэн, Багахангай, Тэрэлжийн уулзвар, 4 дүгээр зөрлөг, Баянзүрх, Эмээлт, Яармаг, Баруун турууны товчоодын 9 цэгт нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаа, Замын цагдаа, Мэргэжлийн хяналтын газар, Татварын алба, Мал эмнэлгийн газруудаас нийт 30 албан хаагч хяналт шалгалтыг явуулж, нийт 421 тээврийн хэрэгсэлд ариутгал, халдваргүйжүүлэлт, 1192 зорчигчдод үзлэг шалгалт хийж, 257 ширхэг сэрэмжлүүлэг тараан, голомтын бус бүсээс 0.3 тн үхрийн мах, 6.7 тн хонины мах, 6.625 тн адууны мах, 27.135 тн ямааны мах, 800 ширхэг үхрийн шир, 5400 ширхэг хонины нэхий, 20200 ширхэг ямааны арьс, 50 ширхэг тэмээний шир, 3920 литр сүү, 0.5 тн хонины ноос, 1 тн өлөн, 5тн малын толгой гэдэс илрүүлэн үзлэг хийж, мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээг үндэслэн нэвтрүүлсэн байна.
Багахангай, Налайх, Яармагийн товчоодоор нийт 11 толгой адуу орж ирснийг мал эмнэлэг, ариун цэврийн гарал гэрчилгээгүй байсан тул буцааж, 2 иргэнд 30.000 төгрөгний торгууль тавьж хяналт шалгалтыг чангатган ажиллаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/