
Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Ноосны тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад 12х8 метрийн хэмжээтэй байшингийн бохирын хуванцар хоолойн дулаалга шатаж байсныг унтраасан байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны 3 гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 29 дүгээр ангийн тасгийг гаргахад 4 ханатай гэрийн гадна талын хаалганы хатавч шатаж байсныг унтраажээ. Түүнчлэн, Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 16 гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 64 дүгээр ангийн тасгийг гаргахад 5 ханатай гэр, эд хогшлын хамт шатаж байсныг унтраасан байна.
Д.Ундрах /24tsag.mn/