
Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Монгол шилтгээн өнгөрөөд 200 метр замд байшин шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 35 дугаар ангийн тасгийг гаргахад хог шатаж байсныг унтраасан байна. Мөн Налайх дүүргийн 2 дугаар хороо, 54 дүгээр байрны 1 дүгээр орцны хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 28 дугаар ангийн тасгийг гаргаж унтраасан байна. Энэ мэт хог шатсан гэх дуудлагууд их ирж байгаа аж. Тиймээс иргэд хог шатах эрсдлээс сэргийлэх хэрэгтэй юм. Адаглаад үнс, хогоо бүрэн унтарсан эсэхийг шалгаж хаях чухал байна.
Д.Ундрах /24tsag.mn/