Өнөөдөр 10.00 цагаас Сүхбаатар дүүргийн шүүхэд БНХАУ-д найзыгаа худалдсан гэх Д.Сэлэнгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124.2-т зааснаар зүйчлэн яллалаа. Түүнийг биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлээр үйлчилсэн хэмээн гурван жилийн хорих ялаар шийтгэсэн байна. Гэвч түүнийг бага насны хүүхэдтэй хэмээн ялыг нь хоёр жилийн дараа эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Хуралд даргалагч шүүгчээр Ш.Төгсгэрэл, улсын яллагчаар С.Хишигжаргал, өмгөөлөгчөөр М.Алтанцэцэг нар оролцсон байна.
Б.Чимэг